Товч танилцуулга

Эмтнаран ОНӨААТҮГазар нь: Сумын төвийн 380-н айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын ундны цэвэр усаар хангаж, төвийн хэсгийн буюу орон сууцны айл өрх, ААН, төр төсвийн байгууллагуудаас гарсан бохир усыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр цэвэрлэн татан зайлуулах зорилгоор 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан.

  1. Цэвэр усны хэсэг: Гүний худгийн харуул-4, усан сангийн харуул-4,
    түгээгч-1,
  2. Ариутгах татуургын хэсэг: Бохирын оператор слесарь-8
  3. Засвар үйлчилгээний хэсэг: Цахилгаанчин-1, гагнуурчин-1
  4. Зуух хэсэг: Слесарь-4, галч-8, жолооч-2
  5. Захиргаа аж ахуйн хэсэг: Дарга-1, Ня-бо-1, бичиг хэрэг-1, Усны инженер1, Дулааны инженер-1, ХАБЭА инженер -1, Механик-1, орлого бүрдүүлэгч1, үйлчлэгч-1 зэрэг нийт 42 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

1. Цэвэр усны хэсэг: Гүний 2ш эх үүсвэрийн худагтай, усан сан-50м.куб багтаамжтай-4, ус түгээх худаг-7, цахилгааны дэд станц-2, ус дамжуулах шугам хоолойн диаметр 100мм, Ган турба болон хуванцар турба 5.4 км зэргээс бүрдэнэ.

Ус сувгийн хэсэг 2008 онд ф100мм-ийн 4000м урт цэвэр ус дамжуулах шугам ашиглалтад орсон 400 м3/хоног хүчин чадалтай гүний худаг 2, 100 м3, багтаамжтай усан сан, 2018 онд малын удмын сан үндэсний цогцолбор төв байгуулагдаж ашиглалтад орсонтой холбоотойгоор 50 м3-ийн 2 усан сан нэмэгдсэн, 5400 м ус дамжуулах шугам, 2.2 км цахилгааны шугам, 2 ш АТП зэргийг ашиглан хоногт дунджаар 117 м3 ус олборлон түгээж байна. 2013-2014 онд Атар, Сансар хэсгийн айл өрхүүдэд хэрэглээний хүйтэн усны шугам татаж, ашиглалтад хүлээж авсан боловч айл өрхүүд байр сууцандаа татан авч цадахгүй байгаа. Зөвхөн 5-р сараас 10-р сар хүртэл 107 айл өрх түр шугам татаж хэрэглэж байна.

2. Цэвэрлэх байгууламж нь 1969 онд баригдан 200 м3/хоног бохир ус цэвэрлэх чадалтайгаар ашиглалтад орсон. 2022-2023 онд улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засвар шинэчлэлийн ажил хийгдсэн. Технологи ажиллагаа нь орж ирсэн бохир ус сараалжаар дамжин 1 дүгээр тунгаагуурт орно. Үүний дараагаар тунгаагуурын доод хэсэгт үхсэн лаг нь тунаж дээд хэсгийн бохир нь аэротенкээр дамжин биоретор бүхий биологийн аргаар цэвэрлэгдэн 2 дугаар тунгаагуурт орж халдваргүйжүүлэх төхөөрөмжид ариутгагдаж хяналтын худаг орж хээрийн шугамаар байгальд нийлүүлэгдэнэ.