Бидний тухай

ЭМТ Наран ОНӨААТҮГазар нь 48 батлагдсан орон тоотой бөгөөд Захиргаа аж ахуй, дулаан хангамж, ус хангамж ариутгах татуургын хэсэгээс бүрдэж байна.

Захиргаа аж ахуйн хэсэг нь: Ажилтнуудын нийгмийн асуудлууд, хөдөлмөрийн харилцааны асуудлууд, ажлын байрны нөхцлийг сайжруулах, мэдээлэл боловсруулах, тоног төхөөрмжүүдийн ашиглалт хамгаалалт дээр хяналт тавьж, Хэрэглэгчидэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Ус хангамж ариутгах татуургын хэсэг нь: Нийт 21 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 2008 онд ашиглалтанд орсон 400 м3/хоног хүчин чадалтай гүний худаг 2ш, 100 м3 багтаамжтай усан сантай 2315 хүн амыг ундны усаар тасралтгүй найдвартай хангаж ажиллаж байна.

Цэвэрлэх байгууламж нососны станц 1,2, лагийн талбай, шүүх талбай, хээрийн шугам зэргийг ашиглан хоногт дунджаар 140-176 м3 бохир усыг татан зайлуулж байна. Мөн 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжинд технологийн шинэчлэл, засварын ажил хийгдсэн бөгөөд сумын ахуйн бохир усыг механик болон биологийн аргаар цэвэрлэн стандартад нийцсэн усыг байгальд нийлүүлж байна.

Дулаан хангамж хэсэг нь: Нийт 19 ажилтантай. ШГ-1,4мВт маркийн зуух 1ш, УУХТ-1,5мВт маркийн зуух 1ш, Квр-1,74мВт маркийн зуух 1ш бүхий үндсэн тоног төхөөрөмжтэй. Сумын төвийн 12 орон сууц, Төр, төсвийн 8 байгууллага, 15 аж ахуй нэгж байгууллагуудыг дулаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллаж байна.

ХАЯГ:

Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, ОСГ-9-2 тоот